УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дэмжиж үг хэллээ.
Тэрбээр "Хуулийн төслийг бид дэмжих хэрэгтэй. Энэ хуулийн гол үүрэг нь иргэний нийгмийн байгууллагыг улс төрчдөөс салгах юм. ТББ-уудын тэргүүд УИХ-ын энэ танхим дотор байгаа. Манай улсын бараг бүх холбоодын тэргүүд энэ танхимд байгаа. Нийт ард түмний эрх ашгийг хамгаалын төлөө ажиллана гэснээс нэг сонирхлын бүлгийн төлөө ажиллана гэж бид тангараг өргөөгүй. Засгийн газар улс төрийн манлайлал үзүүлж энэ хуулийг оруулж ирлээ.
Төрийн байгууллагын эрх асуудал бол Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал байдаг. Энэ хуулийн хэлэлцэх, эсэхийг ХЗБХ-гоор хэлэлцүүлээгүй. Энэ хуулийг төслийг унагах гээд ингээд байна уу. Давхар ТББ удирддаг хүмүүс ажлын хэсэгт орж болохгүй.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг үнэлж байна. Боксын холбоогоо санаачлагаараа больё гэж байна. Үүнийг дэмжиж байна. Махны холбооны дарга нь УИХ-ын гишүүн байна. Үүнийгээ больцгооё. Тиймээс би дэмжих саналтай байна" гэв.