2020 он гарснаар улсын хэмжээнд Булган, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ой, хээрийн 9 удаагийн түймэр гарч бүрэн унтраасан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн түймэргүй байна.
Хуурайшилт ихсэж байгаатай холбогдуулан аймаг орон нутгийн түймрийн хариуцлагатай жижүүрүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ойд зорчих хөдөлгөөн ажиллагааг хязгаарлан, орон нутгийн радио, телевизээр сэрэмжлүүлэг, шторк явуулах зэрэгт анхаарахыг зөвлөн ажиллаж байна.
Хуурайшилтын зэрэг 2020.03.31-ний 16.00 цагийн байдлаар:
Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Хөвсгөл аймгийн Тариалан, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Булган, Могод, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баруунхараа, Зүүнхараа, Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дадал, Биндэр, Өмнөдэлгэр, Дархан, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр Улаанбаатар орчмын бүс нутаг хамрагдаж байна.
Цаг агаарын төлөв: Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, өдөртөө бүх нутгаар дулаарна.
Эх сурвалж: БОАЖЯ