Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /эрүү шүүлт тулгах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг ЭХТА-ийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10.000.000 / арван сая/ төгрөгийн торгох ялаар,
шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалайг нарыг ЭХТА-ийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Гандалайг 7.500.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт тус бүрт нь 6.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17.500.000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16.500.000 торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар