Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы сэтгүүлд Д.Дагвадоржийг татварын хууль зөрчсөн хэмээн нийтэлжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 10 секунд

Японы Шукан Буншун сэтгүүлд татварын хууль зөрчсөн сүлжээ бүхий хэрэгт Д.Дагвадоржийн нэрийг дурджээ.

Нихон их сургуулийн захирал асан Хидэдоши Танака болон эхнэр Юуко нар улсад өгөх татвараас татгалзсан хэргээр хуулийн байгууллагад байцаагдаж байгаа юм. Мөн тэд сүмо клубийн хандивыг өөртөө болон холбогдох хүмүүстэй нууцаар, хуувилдан авсан хэргийг нь Токиогийн Прокурорын газар мөрдөж байгаа талаар нийтлэлд дурджээ.

Хэргийг шалгах явцад Хидэдоши Танакагийн гэрээс зуу гаруй сая иен бэлнээр олдсон ч тэрбээр “Энэ бол миний олсон орлого. Үүнд эхнэр маань огт хамааралгүй” хэмээн мэдүүлэг өгч байжээ. Гэтэл Хидэтоши Танакагийн ойр дотнын найз гэгдэх Иногүчи Тадаог мөн японы хууль хяналтынхан шалгаж эхэлсэн. Учир нь, Иногүчи Тадао нь Нихон Их Сургуулиас төрөн гарсан сүмочдод очих ёстой мөнгө шагнал урамшууллыг Хидэтоши Танакад өгдөг байсан аж.

Танака нь 2008 оноос эхлэн Сүмо бөхийн холбооны даргаар ажиллаж байсан. Нийт 13 жилийн хугацаанд нууцаар хуримтлуулсан мөнгө нь өөр ямар нэгэн гадаад данс руу шилждэг байсан гэх мэдээллийг прокурор зарласан. Танака нь Монголтой гүн холбоотой. Түүний тэргүүлсэн “Нихон Дай” сүмо клуб Монголоос бөхчүүдийг хүлээн авдаг аж.

Японы прокурорын үзэж байгаагаар, Асашёорюү Д.Дагвадорж өдгөө орон нутгийн Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг удирдаж байгаа. Мөн прокурорын тайланд Д.Дагвадорж Токио хотноо төлөөлөгчийн газраа нээсэн Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк болон Японы “Савада Холдингс” компанийн үүсгэн байгуулагч Хидэо Савада албан тушаалаа хүлээлгэн өгснөөс үл хамааран Хаан банкны хувьцааг Токиогийн хөрөнгө оруулалтын компанид худалдсан талаар мөн онцолжээ.

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.