Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикроноос салаалсан шинэ BA.2 гэх мутацийн халдвар гарчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Коронавирусийн омикрон хувилбараас салаалсан дэд хувилбар болох BA.2-ыг 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Энэтхэг, Өмнөд Африкт илрүүлжээ. Энэ нь Омикроны (албан ёсоор BA.1 гэгддэг) мутациас үүссэн гэж үзэж буй дэд хувилбар юм. Харин Омикрон хувилбар нь өөрөө Дельтагийн мутациас үүссэн байдаг.

BA.2 хувилбарын нарийн шинж чанарыг олж тогтоох судалгаа хийгдэж байгаа талаар France24.com сайт мэдээлэв. Энэ нь хувилбар нь Энэтхэг, Дани, Швед зэрэг хэд хэдэн оронд сүүлийн үеийн тохиолдлын дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

"Омикроны дүү" гэгдэж буй BA.2 хэдэн долоо хоногийн өмнө Францад илэрсэн талаар энэ сарын 20-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр албаныхан дурдсан байна.

Эх сурвалж: France24.com

Улаанбаатар хотод маргааш 15 хэм хүйтэн
Улаанбаатар хотод маргааш 15 хэм хүйтэн
 
Б.Энхбаяр: Энэ төсөв хууль ёсны хувьд яг батлагдсан юм уу гэдэг зүйл өнөөдөр асуулт хэвээрээ байна
Б.Энхбаяр: Энэ төсөв хууль ёсны хувьд яг батлагдсан юм уу гэдэг зүйл өнөөдөр асуулт хэвээрээ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.