Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 11-13 градус дулаан, салхи баруунаас секундэд 5-10 метр.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.