Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюу Толгойн ордоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоол батлагдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол өнөөдөр батлагдав.
Энэхүү тогтоолоор Засгийн газрын Ажлын хэсэг “Оюу толгой” төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийсэн үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнг баталгаажуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авах зөвшөөрлийг Засгийн газарт олголоо. Ингэснээр:

  • Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх,
  • Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцалж, хүчингүйд тооцох,
  • Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах,
  • эрчим хүч дотоодоос худалдан авах,
  • “Оюу толгой” төслийн ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах,
  • Оюу толгой ХХК-д ногдуулсан татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэрэг цогц асуудлыг хэрэгжүүлнэ.

Тогтоолд дурдсан тодорхой арга хэмжээнүүд бүрэн хэрэгжсэнээр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг хэрэгжсэнд тооцох талаар мөн тогтоолд тодорхой тусгажээ.

А.Ариунзаяа: Байгалийн баялагийг иргэддээ хүртээх зорилготой баялагийн сангийн хуулийг санаачилж байгаа
А.Ариунзаяа: Байгалийн баялагийг иргэддээ хүртээх зорилготой баялагийн сангийн хуулийг санаачилж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд