Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХЦ “давхар дээл”-тэй холбоотой гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар энэ сарын 13-нд Үндсэн хуулийн цэцэд хандан "давхар дээл"-ийн асуудлаар гомдол гаргасан талаар бид мэдээлсэн.

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. Цэцээс гарсан шийдвэрийн талаар бид шуурхай мэдээлэх болно.

Улаанбаатарт 13 хэм хүйтэн
Улаанбаатарт 13 хэм хүйтэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд