ОХУ Коронавирусний цочролоос эдийн засгаа хамгаалж, хямралын эсрэг 300 тэрбум рубль буюу 4 тэрбум ам.долларын сан байгуулахаар болсныг ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин албан ёсоор мэдэгдсэн.
Мөн эдийн засагт дэмжлэг үзүүлэх шинэ арга хэмжээг авч, аялал жуулчлал, агаарын тээврийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна бизнес эрхлэгчдэд үзүүлдэг хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрөө өргөжүүлнэ хэмээн амлажээ. Москва хот энэ жилийн эдийн засгийн өсөлтийн зорилгоо алдаж магадгүй бөгөөд дэлхийн зах зээл ч мөн вирусын нөлөөнд унах магадлалтай байгааг тэрээр дурджээ.
ОХУ-ын гол экспорт болох газрын тосны үнэ огцом буурч, рублийн ханш долларын эсрэг сүүлийн дөрвөн жил унаагүйгээр ханш унасан нь ОХУ-ыг хүнд байдалд оруулаад байна.
Эх сурвалж: МҮХАҮТ