Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгө оруулалтын тодорхойлолтыг цахимаар олгож эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд


Үндэсний хөгжлийн газраас олгодог “Хөрөнгө оруулагчийн тодорхойлолт”-ыг гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн “www.invest-assist.gov.mn” хаягаар цахимаар олгож эхэллээ.

Уг тодорхойлолт өмнө нь уламжлалт хэлбэрийн цаасаар ажлын 3 хоногт гардаг байсан бол систем ашиглалтад орсноор ажлын 8 цагт дотор шийдвэрлэгддэг болж байна. Ингэснээр дараах эерэг өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байна.

  • Монгол улсад Covid-19 буюу шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулагчид болон төрийн албан хаагчид цахимаар ажлаа хийх боломжийг нээгдэнэ;
  • Биечлэн /хүсэлт өгөх, тодорхойлолт авах гэж 2 удаа/ ирэх шаардлагагүй болсноор зардал, цаг хугацаа хэмнэх, хотын түгжрээнд эерэгээр нөлөөлнө;
  • Албан бланк ашиглахгүй болсноор төрийн байгууллагын зардал хэмнэгдэж, албан хаагчдын бүтээмж сайжирна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас дотоодын аж ахуйн нэгжийн гэрчилгээ хугацаагүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг 2 жил тутам сунгуулдаг ялгавартай байсныг ижил болгон Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг хугацаагүй болгож илүү таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь 2019.02.25-ны өдөр албан ёсны нээлтээ хийснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч байна.

Тус төвөөс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Үндэсний хөгжлийн газар гэсэн төрийн 5 агентлаг болон банк, нотариат, үл хөдлөх хөрөнгө зуучлал зэрэг хувийн хэвшлийн байгууллагын нийтдээ 62 төрлийн 35000 үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.

“Нэг цэгийн үйлчилгээний төв” нь төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгах, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгах, илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Дэлхийн банк групптэй хамтран Цахим нэг цонхны системийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний хөгжлийн газар

Эрүүгийн 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Эрүүгийн 6 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.