Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн мисс 2019” тэмцээний авьяасын шалгаруулалтад Монгол Улс шилдгийн тоонд багтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Английн Лондон хотод зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд Мисс М.Цэвэлмаа эх орноо төлөөлөн оролцож байгаа.  

 

Тэрбээр Дэлхийн дахинд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа алдарт The Hu хамтлагийн “Yuve Yuve”дууны ая дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хосолсон үзүүлбэрийг үзүүлэн, авьяасын шалгаруулалтад Монгол Улс шилдэг 20 орны тоонд багтсан байна. Түүний энэхүү үзүүлбэрийг бэлдэхэд The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог ая ашиглах зөвшөөрөл олгон, бүжгийг МУГЖ Ш.Одонтуяа дэглэж, Хөөмийч СТА А.Ундармаа, морин хуурч СТА Буян-Аривжих нар хамтран ажиллажээ.  

Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Балба гэх улсын дараа гуравдугаарт байранд,  www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд байна.

Монголчууд 12 дугаар сарын 14-нийг хүртэл идэвхтэй саналаа өгч, миссдээ оноо нэмэхийг М.Цэвэлмаагийн багийнхан  уриалж байна. 

 

 

Австралид шатаж буй ойн түймэр Сидней хотод ойртжээ
Австралид шатаж буй ойн түймэр Сидней хотод ойртжээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.