Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жагсаал цуглаан хийх тухай хуулийг шинээр боловсруулах хэрэгтэй“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

"No double standard" хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр "УИХ-ын тамгын газар, хууль зүйн байнгын хороо нийтийн сонсголын даргалагч УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт дараах шаардлагыг хүргүүлж байна. Жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын нийт 37 гишүүн тус хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хууль зүйн байнгын хороон дээр нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны арваннэгдүгээр сарын 19-нд албан бичгээр хүргүүлсэн байдаг. Улмаар нийтийн сонсголыг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар товлосон.

Шаардлагад зургаан зүйл багтсан байгаа. Нэгдүгээрт, оролцооны асуудал буюу иргэдийн оролцоог хангаж чадахгүй байна. Нээлттэй сонсгол нь үр нөлөөтэй байх ёстой. Шинэ жилийн баярын уур амьсгалд дарагдсан өдрүүдэд нээлттэй сонсгол явуулах гэж байна. Энэ нь олон нийтийн анхаарлаас гадуур, оролцоог хангахгүй, зохион байгуулалт байхгүйгээр хийх гэж байгаа тул үр дүнгүй хэмээн харж байна. Иймд нээлттэй сонсголыг хойшлуулж ирэх оны нэгдүгээр сард багтааж, зохион байгуулахыг шаардаж байгаа.

Жагсаал цуглаан хийх тухай хуулийг цэгцлэх хэрэгтэй. Ингэхдээ улс төржсөн асуудлаас ангид байлгах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Жагсаал цуглаан хийх тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй тухай УИХ нь хүлээн зөвшөөрсөн. Энэхүү нээлттэй сонсголоор шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах биш үндсээр нь шинээр боловсруулах хэрэгтэй" гэв.

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно
Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.