Хотын дарга асан Э.Бат-Үүлд ял оноосон талаар ШЕЗ-өөс мэдээлэл хийв. Тодруулбал, "Шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт хуулийн дагуу ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн байдаг. Энэ дагуу шүүх хэлэлцээд хуулийн дагуу шийдвэрлэсэн. Уг 11 хүнд холбогдох хэргийн хохирогчоор НЗДТГ тогтоогдсон байдаг. Уг 11 хүнээс гаргуулж буй хохирлын төлбөрөөр хохирогч нарын хохирол барагдаад явах байх.
Уг хэргийг үүссэн цагаас хуулийн хүрээнд нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Хэн нэгэн хүнд хүчээр тулгаж ял оноогоогүй" гэлээ.