FACELOOK: NBA-ийн түүхэн дэх хамгийн агуу шидэгч Стефэн Көрри

Ангилал
Facelook
Хэзээ
Унших
3 минут 20 секунд

NBA-ийн түүхэн дэх хамгийн агуу шидэгч гэх алдрыг албан ёсоор хүртээд удаагүй байгаа Голдэн Стэйт Уорриорс багийн Стефэн Көрриг энэ удаад онцолж байна. Тэрбээр энэ долоо хоногт NBA-ийн түүхэнд хамгийн олон холын шидэлт амжилттай болгосон Рэй Аллэний амжилтыг эвдэн энэхүү жагсаалтын нэгдүгээр байрт бичигдэж эхэлсэн юм. Стеф өнөөдрийн байдлаар 2977 холын шидэлт амжилттай болгоод байна.

Дэлл Көрри болон Соняагийн хүү Стеф 1988 оны гуравдугаар сарын 14-нд Охио мужийн Акрон хотод төржээ. Түүний аав Дэлл Көрри нь NBA-ийн тамирчин байсан юм.

Багаасаа аавынхаа тоглолтыг үзэхээр NBA-ийн талбайд зочилдог байв. Стефийн аав Дэлл Шарлотт Хорнетс багт тоглодог байсан ба мөн л 30 дугаарын өмсгөлтэй байсан юм.

Стеф Көрри Хойд Каролина дахь Шарлотт Кристиан хотын ахлах сургуулийн Knights багт тоглодог байжээ.

Дэвидсон коллежийн багт гурван улирал тоглосон бөгөөд NBA-ийн драфтад нэрээ өгөхийн өмнөх улиралдаа Көрри 28.6 оноо, 5.6 оновчтой дамжуулалт, 2.5 бөмбөг таслалт дунджилсан байна. Тэрбээр NCAA-ийн онооны тэргүүлэгч байсан бөгөөд Бүх Америкийн нэгдсэн бэлгэдлийн багт нэрлэгджээ.

2009 оны зургадугаар сарын 25-нд Стеф драфтын долоо дахь сонголтоор Уорриорс багт сонгогдов.

Түүний төрсөн дүү Сэт Көрри мөн NBA-ийн тамирчин бөгөөд түүний карьер мөн Уорриорс багаас эхэлсэн хэдий ч удалгүй ахаасаа холдсон юм. Харин одоо тэрбээр Филаделпиа 76 багт тоглож байгаа билээ.

Стеф улирал бүрт амжилтаа ахиулсаар 2014-2015 оны улирлын үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа.

Тухайн улиралдаа Кливлэнд Кавальерс багтай финалд тоглон NBA-ийн аварга болов. 2014-2015 оны улиралд Стеф 23.8 оноо 3.6 холын шидэлт дундажласан байна.

2015-2016 оны улиралд Уорриорс баг 73 хожилд хүрэн NBA-ийн түүхэн рекордыг эвдсэн ч финалд Кливлэндэд хожигдон улирлаа өндөрлөжээ.

2017, 2018 онуудад Кэвин Дурантын хамтаар хоёр дараалсан аварга болов.

Стефэн Көрри долоо удаагийн бүх оддын тоглолтод оролцжээ.

Түүний шүдний хамгаалалтаа зажилах зуршил нь сүүлийн 10 гаруй жилийн турш үргэлжилсэн бөгөөд үүнийг хэн ч болиулж чадахгүйд хүрсэн байна.

Патрик Бэвэрли өөрийгөө Стефийн дотнын нөхөр гэдгээ хэлж байв. Тэд коллежид байхдаа АНУ-ын шигшээ багт хамт нэрлэгдэн, сагсан бөмбөгийн кампэд нэг өрөөнд хамт амьдардаг байжээ.

Даблэ тим буюу давхар хамгаалалт Стефийн эсрэг ажиллах нь хэвийн үзэгдэл. Зарим тохиолдолд дөрвөн ч тоглогч түүнийг хамгаалах шаардлагатай болдог.

Тэрбээр энэхүү шидэлтээрээ NBA-ийн түүхэнд хамгийн олон холын шидэлт амжилттай гүйцэтгэсэн тоглогч болсон юм.

“Улаанбаатар төмөр зам”-ын дүрмийн санг нэмэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр тохиролцов
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг энэ сарын 23-ны өдрөөс зорчиж эхэлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!