Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН байх юм сан

Ангилал
Бусад
Огноо
Унших
4 минут 1 секунд

Хүн төрөлхтнийг адгуустан амьтнаас ялгах гол хэв шинж нь ёс суртахуун, түүний хэм хэмжээг их бага хэмжээгээр дагаж мөрдтөгт оршдог. Хүн байх гэдэг нь хүнлэг байхын нэр юм. Хүчирхийлэл үйлдэх, тэр тусмаа өөрийн хамгийн ойр дотны хүмүүс болох гэр бүлийнхнийгээ хүчирхийлэх нь тухайн хүний хүнлэг чанар бүр мөсөн устсаны илрэл.

Гэр бүлийн хүчирхийлэл бол нийгмийн маш эмзэг сэдэв. Эмзэг гэдэг нь нэг талаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид хэзээ нэгэн цагт өөрт нь тохиолдсонтой төстэй хэргийн талаар сонсох, харах үед тэр үеийнх нь айдас, түгшүүрийг нь сэдрээх, түүнээс болж хямрах, сэтгэл зүйн дарамтад орох магадлалтайг хэлж буй. Нөгөө талаар энэ төрлийн гэмт хэргийг хэт нарийвчилж нийгэмд мэдээлэх нь гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдэд сэдэл өгөх эрсдэлтэй байдаг. Тиймээс ярихгүй байж болохгүй ч ярьж, мэдээлэхдээ тун болгоомжтой хандахгүй бол нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь гэдгийн адил нөхцөлд оруулах магадлалтай учир эмзэг хэмээн тодотгодог.

Сүүлийн таван жилийн хугацааны мөн үеийн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг тооцож үзэхэд 2017 оны арваннэгдүгээр сард энэ төрлийн гэмт хэрэг 200, 2018 оны арваннэгдүгээр сард 197, 2019 оны арваннэгдүгээр сард 281, 2020 оны арваннэгдүгээр сард 100, 2021 оны арваннэгдүгээр сард 110 бүртгэгджээ.

Энэ төрлийн гэмт хэрэг зуны саруудад өвлийн саруудаас даруй хоёр дахин бага бүртгэгддэг статистик мөн байгаа юм.

Үүнээс үзэхэд өвлийн улиралд энэ төрлийн гэмт хэрэг хоёр дахин их бүртгэгдэж байгаа нь нэгдүгээрт ахуйн хэрэгцээний хэв шинжтэй буюу түлээ, нүүрс авахаас эхлэн гэр бүлийн эдийн засагт тодорхой хувиар нөлөө үзүүлмэгц гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн сэтгэлзүйд дарамт болох, улмаар түүндээ стрессдэж эхнэр/нөхөр хүүхдээ хүчирхийлэх магадлал нь улам ихэсдэг байна.

Мөн нэг удаа гэмт хэрэг хийж ял шийтгэл авсан этгээд дараа дараагийн гэмт хэрэг үйлдэх магадлал нь 50-иас дээш хувь байдаг гэх тооцоолол бий. Өөрөөр хэлбэл гар бариад бугуй барьдаг хүн төрөлхтний нийтлэг шинж чанар гэмт хэрэгтнүүдэд ихээр илэрдгийг анхаарах хэрэгтэй.

Хүйтний эрч чангарч, сурагчдын амралт ч эхэллээ. Хаалттай хаалганы цаана хэдэн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, эсвэл гэр бүлийн хүчирхийллийг харан айж, эмээж байгааг бодоход ч бэрх. Мэдээж хууль эрх зүйн түүний хэрэглээний түвшин нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээлсэн иргэний нууцлалыг чанд хадгалах хуулийн зохицуулалтыг хийснээр хүмүүс нүдээ аниад, чихээ дарахаас илүүтэйгээр цагдаагийн байгууллагад мэдээлдэг болсон нь сайн хэрэг. Дээр дурдсанчлан нэг "гар хүрээд" үзсэн хүн хоёр дахиа хүрэх магадлал бий. Нэг удаагийн үйлдэл хоёр, гурав болж өсөх магадлалтай учир болохоос нь өмнө тухайн хүнийг хүн болгож хүмүүжүүлэх нь чухал байгаа юм. Хүн төрхийг олж төрснийх, хүнлэг сэтгэлийг өвөртөлсөөр насыг барах юм сан даа.

Хүүхдээ цэцэрлэгт явуулах хүсэлтийг өнөөдөр авч дуусна
Хүүхдээ цэцэрлэгт явуулах хүсэлтийг өнөөдөр авч дуусна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.