Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Төрийн зардлаар гадаадад сурч байгаа иргэдийн мэдээллийг нээлттэй мэдээллийн жагсаалтад оруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Цахимын дөрвөн багц хууль буюу Нийтийн мэдээллийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай зэрэг хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн хуулийн төслүүдийг баталсан. Үүнтэй холбогдуулан багц хуулийн төслүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Иргэдийн хардлагыг ихээр төрүүлдэг төрийн сангийн зардлаар гадаадын их, дээд сургуулиудад суралцаж байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл хаалттай байсан. Улс төрчдийн, дарга нарын хүүхдүүд төрийн зардлаар гадаадад суралцаж байна гэх зүйл олон яригдаж байсан. Энэ талаарх мэдээлэл нээлттэй мэдээллийн жагсаалтад орж байгаа. Нийт таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэл болгон оруулж байгаа" гэв.

Б.Бат-Эрдэнэ: ЕБС-ийн сурагчдын 14.1 хувь нь электрон тамхи татдаг
Б.Бат-Эрдэнэ: ЕБС-ийн сурагчдын 14.1 хувь нь электрон тамхи татдаг
 
Ө.Шижир: АН маань сүүлийн 7 сонгуульд огт амжилт үзүүлсэнгүй. Одоо ах нар бүгд амарцгаа, албан ёсны ГЕНСЕК ч алга
Ө.Шижир: АН маань сүүлийн 7 сонгуульд огт амжилт үзүүлсэнгүй. Одоо ах нар бүгд амарцгаа, албан ёсны ГЕНСЕК ч алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.