Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: ЕБС-ийн сурагчдын 14.1 хувь нь электрон тамхи татдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Электрон тамхийг хянах тогтолцоог "Тамхины хяналтын тухай хууль"-д оруулах талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр "ШӨХТГ-аас электрон тамхины талаар өнгөрсөн хавар тодорхой судалгааны ажлуудыг хийсэн. Судалгаагаар дэлхий дахинд хамгийн хурдацтай тархаж буй бараа бүтээгдэхүүнээр электрон тамхи нэрлэгдэж байна.

Манай улсын ЕБС-ийн сурагчдын 14.1 хувь нь электрон тамхи татдаг гэсэн тоо баримт гарсан. Судалгаа хийсний дараа буюу тавдугаар сарын 22-ны өдөр ХХААХҮЯ-руу "Тамхины хяналтын тухай хууль"-д электрон тамхины хяналтын тогтолцоонд оруулах талаар албан бичиг хүргүүлсэн.

Монгол улсын хувьд никотины хэмжээг бууруулахтай холбоотой үйл ажиллагаа явагдахгүй байна. Тиймээс энэ асуудлыг хуульчилж өгөх шаардлагатай байгаа юм.

ШӨХТГ-аас электрон тамхи борлуулдаг дэлгүүр, жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоотой уулзалт хийж, 21-ээс доош насны иргэдэд зарахгүй байх агуулгыг ярьсан. Энэ сарын 20-ны өдөр УИХ-ын даргын санаачилгаар нийслэлийн бүх хэвшлийн сургуулиудын удирдлага болон нийгмийн ажилтнуудтай уулзалт хийх болно. Уулзалтаар электрон тамхитай холбоотой асуудлыг хэлэлцэх юм.

ХНХ-ын сайдын тушаал гарч аймаг, нийслэлийн засаг дарга нарт бүх дэлгүүр, худалдааны төв 21-ээс доош насны иргэнд электрон тамхи, ахуйн газ, шатахуун худалдаалахыг шууд хориглохыг үүрэг болгосон.

ЗГ: ОХУ-ын Байгаль нуур орчим 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон
ЗГ: ОХУ-ын Байгаль нуур орчим 5,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.