ЭМЯ-наас омикрон хувилбарын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хилийн тандалтын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10 төрлийн зөвлөмж гаргасан. Үүний нэг нь эрсдэл суурилсан хариу арга хэмжээг авч ажиллах. Тэгэхлээр Монгол Улсад гадаадаас халдвар зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр байгаа учир хилийн тандалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Нийт 12 улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан. Эдгээрээс дурдвал, Туркээс 14, Арабын нэгдсэн эмират улсаас найм, Тайландаас дөрвөн тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь ихэвчлэн бүлэг аялал зохион байгуулсан хүмүүсээс илэрсэн. Тиймээс иргэд ухамсартай хандаж, аялал төлөвлөх хугацаагаа сайтар анхаарахыг хүсч байна" гэв.