Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай: Аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жил, ТОСК-ын захирал асан Д.Гантулгад зургаан жилийн ял оноосон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Огт оролцоогүй, өөрөө ч мэдээгүй байсан хэргийнх нь төлөө нийслэлийн удирдлагуудаас нэхэмжлэл гаргасны дагуу ийм шийдвэр гаргалаа. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Шударга бус байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 онд дууссан. Бид хуулийн дагуу давж заалдана.

Аав маань дараах үгийг олон нийтэд "дайлаа". Нэгдүгээрт, хэрэг, хохирол хоёрыг надад зохиолоо. Шударга ёс, шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байхдаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна" гэж хэлүүллээ.

Энэ хэргийг зохиосон хүн бүртэй тэмцэнэ. Нэг ширхэг мөнгөний хохирол үзүүлээгүй. Шүүх байгууллагыг хүндэтгэж өнөөдрийг хүртэл чимээгүй байсан. Аавын маань биеийн байдал муу байгаа. Саяхан бэртэл авсан" гэв.

Маргааш Улаанбаатарт -18 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт -18 хэм хүйтэн
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.