Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Э.Бат-Үүл зүгээр ч нэг хүн биш. Ардчиллын лидер хүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.

Тэрбээр "Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр шууд шоронд хорилоо. Монгол Улсад хууль шүүх гэдэг юу болсон юм. Шударга бусын хонгил хэвээр ч байгаа юм шиг. Хүмүүст хоёр нүүр гаргадаг зүйл хэвээр байгаа юм шиг байна. Энэ хүн бол зүгээр нэг хүн биш. Ардчиллын лидер хүн. Сүүлийн үед ардчиллын нэр хүндийг унагаах, АН-ыг үгүй болгох оролдлогоо зогсоохгүй юм уу. Үүнийг би нэг намын, нэг хүний асуудал биш. Үүн дээр анхаарал тавьж ажиллан ажлын хэсэг байгуулах хэрэгтэй.

Д.Зүмбэрэллхам гээд уначихсан хүнийг эргүүлэн оруулж ирээд явуулсаар байгаад ШЕЗ-ийн дарга болгочихлоо. Шударга ёс тогтохгүй юм байна. Улсаа гадаадынханд зарсан дээрэмчид цаана чинь зүгээр яваад байна. Яагаад ийм ялгавартай байдаг юм бэ" гэв.

Халаадаг тамхин бүтээгдэхүүн нь утаат тамхинаас гарах дөт зам мөн
Халаадаг тамхин бүтээгдэхүүн нь утаат тамхинаас гарах дөт зам мөн
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна