Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бусдыг хууль бусаар тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулах гэмт хэргүүдийн ялын бодлогыг чангатгана“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 1 секунд

Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэн хөгжиж 110 жилийн ойг тохиолдуулан "Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ХЗДХЯ-наас өнөөдөр /2021.12.16/ зохион байгуулж байна.

Хурлын үеэр шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд холбогдох хууль тогтоомжууддаа ямар өөрчлөлт хийх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд надад "хаяглаж" үүрэг даалгавар өгсөн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалын хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн бодлогыг чангатгах хууль боловсруулж оруулж ирэх үүрэг өгөөд байгаа. ХЗДХЯ Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга байдлаар оруулахаар төлөвлөж байгаа.

Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд Зөрчлийн тухай хуульд шүүмжлэлтэй хандах хүмүүс байдаг. Тэгвэл Зөрчлийн тухай хуулийг зарим тохиолдолд ААН, байгууллагуудын үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалтаар илэрч байгаа анхны зөрчил бүр дээр шийтгэл ноогдуулах байдлыг өөрчилж, төр шалган тусалдаг чиг үүрэгтэй байхаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгч байгаа. Үүнийг дагаад процессийн хууль орж ирнэ.

Ирэх онд Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг оруулж ирэхээр төлөвлөж байна. Эрүүгийн хуульд хэд хэдэн зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байгаа юм. Үүний нэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд цахим болон санхүүгийн сүлжээн дэх залилан мэхлэх, үнэ хөөрөгдөх, зохиомол дампуурал үүсгэх энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн гарч байгаа. Эдгээрийг Эрүүгийн тухай хуульд нарийвчлан зохицуулах, зүйлчлэх шаардлагууд бий болсон. Тэр тусмаа эдийн засгийн гэмт хэрэгт тодорхой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байгаа.

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр зарим төрлийн ял шийтгэлийн бодлогыг чангатгах чиглэл рүү арга хэмжээ авна. Тухайлбал, хүчин, 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгахаар төлөвлөж, хууль боловсруулах ажил эцсийн шатандаа явагдаж байгаа.

Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг зарим төрлийн гэмт хэрэг, эрүүдэн шүүлт, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг, бусдыг хууль бусаар тагнаж чагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулах төрлийн гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгахаар төлөвлөж байна.

Гэхдээ тодорхой төрлийн гэмт хэрэгт зөвхөн ял шийтгэлийн бодлогыг чангатгах замаар тэмцэл явуулж үр дүнд хүрнэ гэдэг нь өрөөсгөл. Өнгөрсөн жилүүдэд ял хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгаснаар сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурч байгаа статистик үзүүлэлтүүд байгаа.

Дээр дурдсан тодорхой төрлийн гэмт хэргүүдэд ял шийтгэлийн бодлогоор чангатгахын сацуу соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарч буй нөхцөл шалтгааныг тогтоож, түүнтэй хийх тэмцлийг давхар явуулсаны дүнд тухайн төрлийн гэмт хэргүүдийн гаралт, нийгэмд үзүүлж буй хор нөлөө нь буурна" гэв.

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд нь сайд нараа томилдог болоод сүүлийн хоёр Засгийн газар гялалзсан уу
Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд нь сайд нараа томилдог болоод сүүлийн хоёр Засгийн газар гялалзсан уу
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.