Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 13 асуудал хэлэлцэх юм байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх асуудалд нэмж оруулахыг хүсчээ.
Тэрбээр "Өнөөдөр ахмадууд 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч амьдарч байна. Ковидын хүнд үед, бараа бүтээгдэхүүн өссөн цагт маш хэцүү байгаа. Тиймээс энэ хуулийг төсөл батлагдвал ахмадууд сард дунджаар 120 мянган төгрөг нэмж авах юм. Энэ хуулийг зайлшгүй шаардлагатай. Хөшөө барихдаа харамлаагүй мөнгөө ахмадуудаас харамлаж болохгүй. Ахмадуудтайгаа нэгдэж, фэйсбүүкт групп нээсэн байгаа. 7 жилийн дунджаар биш 5 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгоё гэдэг нэртэй групп. Хамтдаа тэмцэнэ. Цагаан сар болж байна. Энэ хуулийг батлаад өгвөл ахмадууд чинь их баярлана даа" гэлээ.