Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Төгсцогт АНУ-ын боксчинтой тулалдахаар болжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 15 секунд

Мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгчөөр АНУ-ын 29 настай боксчин Виктор "Vicious" Пасильяс тодорсон тодорчээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж /9 КО/, 2 ялагдсан амжилттай яваа билээ.

Ийнхүү "King Tug" Нямбаярын Төгсцогт 2022 оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийх боллоо. Тэрбээр 2021 оны 7 дугаар сард WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн Interim champion буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсан юм.

Энэ удаа "King Tug"-тай хүч үзэх АНУ-ын боксчин Пасильяс нь 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орсон бөгөөд нийтдээ 17 тулаан хийж, 16 ялж /9 КО/, нэг ялагдсан амжилттай боксчин юм байна. Пасильяс 2021 оны нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО -оор ялагдсанаас хойш рингэнд гараагүй байгаа. Улмаар 2021 онд түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан энэ 2 боксчин халз тулалдахаар болжээ.

Тэдний хэн ялсан нь цаашид аварга цол, бүсийн төлөө тулалдахад ойртоно. Мэргэжлийн боксын хүрээнд ярьж буйгаар энэ өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель "Бага" болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа юм. Одоогийн байдлаар тулаан болох хот, ордны нэр хараахан тодорхой болоогүй байна.

Эрх мэдлээ хэтрүүлж, хэн нэгэнд давуу эрх олгодог зэрэг нийтлэг зөрчил гаргаж буйг илрүүлжээ
Эрх мэдлээ хэтрүүлж, хэн нэгэнд давуу эрх олгодог зэрэг нийтлэг зөрчил гаргаж буйг илрүүлжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.