Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Төгсцогт: Би Монголд байсан бол гурав дахь медалиа авах байлаа

Ангилал
Social pop Токио-2020
Огноо
Унших
1 минут 22 секунд

Боксын спортын 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2012 оны Олимпын наамдын мөнгөн медальт Н.Төгсцогт Токио-2020 олимпын наадмын боксын тэмцээний талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Монголын боксчид энэ удаагийн олимпын наадмаас хараахан медаль хүртэж чадаагүй бөгөөд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тулалдаанд ОХУ-ын тамирчинд ялагдсан билээ.

Тэгвэл энэ талаар мэргэжлийн боксчин Н.Төгсцогт "Би Монголд байсан бол гурав дахь медалиа авах байлаа, сонирхогчийн бокс ийм л байдаг юм" гэжээ.

Н.Төгсцогт нь 17 насандаа ДАШТ-ний, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль тус тус хүртсэн.

"Инчеон 2014" Азийн наадамд БНСУ-ын тамирчинг гурван үеийн турш илүүрхсэн ч шүүгчдийн алдаатай шүүлтээр медальгүй хоцорсон бөгөөд энэ нь түүнийг мэргэжлийн боксыг сонгох шийдвэрийг гаргахад томоор нөлөөлсөн хэмээн боксын спорт сонирхогчид үздэг.

Мөн тэрбээр мэргэжлийн боксын тамирчин болсноос хойш 14 тулаан хийсэн бөгөөд сүүлийн хоёр тулаандаа ялагдал хүлээгээд байгаа юм.

Сахил хүртээд шал дордсон ЗАМЫН-ҮҮД
Сахил хүртээд шал дордсон ЗАМЫН-ҮҮД
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.