Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапур: Хөл хориог зөрчвөл 6 сар шоронд хорино

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
2020-03-31 10:20:08
Унших
2 минут 14 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Сингапур улс хөл хорионы дэглэм зөрчсөн хүмүүсийг 10,000 сингапур доллараар торгох эсвэл 6 сар шоронд хорих ялаар шийтгэнэ.
  • Тус улс өнгөрсөн даваа гаригаас эхлэн хилээ хааж, гаднаас ирэх зочид, аялагчид, дамжин өнгөрөгсдийг хүлээн авахгүй гэжээ.
  • Уг журам зөвхөн Сингапурт ажиллах зөвшөөрөлтэй Малайзчуудад хамаарахгүй аж.

Сингапур улс коронавирусийн дэгдэлтийн улмаас хөл хорионы дэглэмд шилжих журмыг баталсан бөгөөд түүнийг зөрчсөн иргэдийг 6 сар шоронд хорино гэжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд:

"Хоорондоо дор хаяж нэг метрийн зай бариагүй болон ажил, сургуулийн гадаа 10-аас олуулаа цугларсан хүмүүсийг 10,000 Сингапур доллараар торгох ($ 7,000) эсвэл зургаа хүртэлх сараар хорих ял онооно" хэмээн зарласан байна.

Дээрх шийдвэр нь өнгөрсөн баасан гаригаас эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд "Гэртээ үлдэх тухай мэдэгдэл" (уг мэдэгдлийг эрсдэлт бүлгийн буюу гадагшаа аялаад буцаж ирсэн иргэд болон амьсгалын замын өвчтэй хүмүүст хүргүүлдэг) хүлээн авсан хэрнээ гэрээс гарсан хүмүүст ч шийтгэл үйлчлэх аж.

Сингапур улсын хувьд өнгөрсөн лхагва гарагт коронавирусийн 73 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсын нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тоо байжээ. Мөн тус улс өнгөрсөн даваа гаригаас эхлэн хотынхоо дамжин өнгөрөх, түр ирэх зочид, аялагч бүгдийг оруулахгүй байх, хилээ хаах шийдвэр гаргасан байна. Харин зөвхөн Сингапурт үргэлжлүүлэн ажиллах зөвшөөрөлтэй Малайзчуудыг л нэвтрүүлнэ гэжээ.

Мөн тус улсын ЗГ-аас ажлын байран дээр бөөгнөрөл үүсгэхгүйн тулд ажилчдыг гэрээс нь ажиллуулахыг ААН-үүдэд уриалсан байна.

Дэвсгэр мэдээлэл: Сингапур улсад өнөөдрийн байдлаар (2020.03.31) 879 хүн коронавирусийн халдвар авч, 3 хүн нас баржээ.
Love
0
Angry
0
Laugh
0
Sad
0
БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
 
Э.Цэндбаатар бээлийгээ дуудлага худалдаагаар оруулж, харцага Г.Ганхуяг 10 сая төгрөгөөр авлаа
Э.Цэндбаатар бээлийгээ дуудлага худалдаагаар оруулж, харцага Г.Ганхуяг 10 сая төгрөгөөр авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.