Никарагуа Тайваньтай дипломат харилцаагаа тасалж байгааг тус улсын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдэгджээ.
"БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятадыг хууль ёсны дагуу төлөөлдөг цорын ганц Засгийн газар бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Бүгд Найрамдах Никарагуа Улсын Засгийн газар өнөөдрөөс эхлэн Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, аливаа холбоо, албан ёсны харилцаагаа зогсоож байна" гэж тус яамны мэдэгдэлд дурджээ. Мэдэгдлийг Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.
Никарагуагийн хувьсгалч Даниэль Ортега Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа (1985-1990) Тайбэйтэй албан ёсны харилцаагаа тасалж байв. Гэсэн хэдий ч дараагийн Ерөнхийлөгч Виолета де Чаморро төрийн эрхэнд гарсныхаа дараа дахин сэргээжээ.