Корона вирус шиг хувцасласан Ражеш Бабу “Хэрвээ та гарвал би ч бас гараад ирнэ” гэж хүмүүст хэлж байгаа гэнэ. Зургийн эх сурвалж: CNN
Корона вурисний халдварын улмаас дотооддоо хөл хорио тогтоогоод байгаа Энэтхэгийн орон нутгийн цагдаа тусгаарлах мессежийг хүргэх бүтээлч арга ашиглаж байна.
Энэтхэгийн зүүн хэсэгт орших Ченнай хотын цагдаагийн албан хаагч Ражеш Бабу ажилдаа корона вурисийг дүрсэлсэн хуягт малгай өмсөж байна. Үзүүртээ бөмбөлөгтэй улаан өнгийн малгайг нь яг л корона вурисний микроскопийн зурагтай адилхан хэмээн олон нийтийн сүлжээнд хүмүүс бичжээ.
Хүмүүс өөрсдийгөө тусгаарлах ёстойг үйл ойшоож байгаа учраас Ченнай хотын “Aрт Кингдом” байгууллагын үүсгэн байгуулагч, уран бүтээлч Готам энэхүү малгайг урласан байна.
Тэрээр “Хүмүүс хангалттай эрүүл ахуйч биш байна. Засгийн газраас гадуур хэсэхгүй байхыг сануулж байгаа ч гадуур гарах нь элбэг бөгөөд ингэхдээ маск зүүх нь ч бага байна. Би хүмүүсийг айгаасай, хамгаалаасай гэж хүссэн учраас үүнийг хийсэн” гэж ярьжээ.
Энэтхэгт дэлгүүрүүдийг хаасан учраас ариун цэврийн цаас ашиглан дуулгыг хийсэн байна.
Корона вирус шиг хувцасласан Ражеш Бабу “Хэрвээ та гарвал би ч бас гараад ирнэ” гэж хүмүүст хэлж байгаа гэнэ.
Энэтхэгт халдварын 1024 тохиолдол бүртгэгдсэнээс 27 хүн амиа алдаад байгаа юм.
Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гаригт 21 хоногийн хөл хорио тогтоосон билээ. Тус хориг Энэтхэгийн 36 улсад оршин суух 1.3 тэрбум хүнд үйлчлэх юм.
Г.Мандахбилэгт