Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 286 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 149 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 137 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 1955 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1385
-Хүндэвтэр 1740
-Хүнд 430
-Нэн хүнд 71 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 7076 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3626 иргэн байна. Үүний 151 нь жирэмсэн, 727 хүүхэд байна.