Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: Төрд байгаа мэдээллийг иргэнээс шаарддаг байдлыг хориглохоор хуульд тусгасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ "Нийтийн мэдээллийн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль, Цахим гарын үсгийн хуулиудыг өчигдөр /2021.12.09/ УИХ-аар оруулж, эцсийн хэлэлцүүлгийг явуулж, батлагдахад бэлэн болсон гэж хэлж болно. Эдгээр хуулиудаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардах асуудлыг хориглож байгаа. Ингэснээр иргэн төрийн байгууллага хооронд ямар нэгэн бичиг баримт барьж гүйх асуудал цаашид байхгүй. Төрийн байгууллагууд өөр хоорондоо мэдээллээ солилцож, иргэнд чирэгдэл учруулахгүй. Таниас мэдээлэл нэхэж, бичиг авч ирэхийг шаардсан төрийн албан хаагч өөрөө хариуцлага хүлээх заалт орж байгаагаараа Нийтийн мэдээллийн хууль онцлогтой.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль нь ардчилсан нийгэмд иргэн өөрийнхөө мэдээллийг хянах эрхээ эдлэх гол хууль гэж үзэж байгаа. Монгол Улсын иргэний дата руу хэн нэгэн зөвшөөрөлгүй халдсан, ялангуяа төрийн албан хаагч тухайн иргэний датаг үзсэн тохиолдолд иргэнд И-Монголиа болон мессеж хэлбэрээр мэдэгдэл очно. Тэгэхээр иргэн дата мэдээллийг нь үзэх эрхгүй гэж үзсэн тохиолдолд И-Монголиад гомдол гаргах боломж бүрдэж байгаа.

Монгол Улсын иргэн бүр цахим гарын үсэгтэй болно. Ингэснээр зөвхөн төр гэлтгүй хувийн хэвшлийн салбарууд тэр дундаа технологи ашиглаж, гэрээ хэлцэл хийдэг салбарууд хурдтай хөгжих боломжтой гэж харж байна" гэв.

“Хүний эрх, эрх чөлөө бол амьсгалах агаар мэт хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага юм“
“Хүний эрх, эрх чөлөө бол амьсгалах агаар мэт хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага юм“
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.