Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн эгдүүцлийг хүргэж, Бага хурлын гишүүд болон иргэдийн зүгээс огцруул гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн байдаг.
Харин энэ дагуу тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.