Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол төрийн хууль ардчилсан хууль байх учиртай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Өнөөдөр олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” өнөөдөр Төрийн ордонд болж байна. “Хүний эрхийн үндэсний форум-2021”-ийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хүний эрхийн хамгаалагч та бүхэнд олон улсын хүний эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. НҮБ-ын анхны тулгуур баримт бичиг болох хүний эрхийн түгээмэл тунхаглал одоогоос 73 жилийн өмнө энэ өдөр батлагдан гарснаар хүний эрхийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөх үндэс суурь болсон юм.

Үндсэн хуульд заасанчлан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг үнэлэх эрх зүйн орчин дан ганц дотоодын хуулиар хязгаарлагдахгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр тогтоогддог өргөн хүрээтэй асуудал билээ. Энэхүү олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нь хүний эрхийн талаар төрийн хүлээж буй гадаад үүргийг баталгаажуулсан явдал гэж үздэг. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг ханган бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зэрэг үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна гэж төрийн дотоод үүргийг Үндсэн хуульд тодорхойлсон байдаг.

Хүн биш хууль засаглана гэдэг нь улс үндэстнээрээ гагцхүү Үндсэн хууль болон бусад хуульд захирагдан хуулийн гажуудал гаргахгүй, төрийн хуулийг чанд сахин мөрдөж ажиллана гэсэн үг юм. Нөгөө талаараа Монгол төрийн хууль ардчилсан хууль байх учиртай" гэв.

Завхан аймгийн нутгаар цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсжээ
Завхан аймгийн нутгаар цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.