Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2020 оны шилдэг өвлөн уламжлагчид “Хүндэт өргөмжлөл” гардууллаа

Огноо
Унших
0 минут 49 секунд

Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын биет бус өвийн 2020 оны шилдэг өвлөн уламжлагч, Увс аймгийн Малчин сумын харьяат, Баяд бийч, ихэлч Ж.Хумбааг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Соёлын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдэг 3 дахь өвлөн уламжлагчийг тодруулан, алдаршуулж, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал болох гучин сая төгрөгөөр шагнан урамшуулахаар шийдвэрлэсэн юм. Ковид-19 цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр Соёлын яам дээр зохион байгуулав.

“Хос бичигтэн яам“ арга хэмжээ нээлтээ хийлээ
“Хос бичигтэн яам“ арга хэмжээ нээлтээ хийлээ
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.