Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

CBS агентлагийн сэтгүүлч Мариа Меркадер Ковид-19 өвчнөөр нас баржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

"CBS” агентлагт 30 жил зүтгэсэн сэтгүүлч Мариа Меркадер өчигдөр /2020.03.29/ 54 насандаа Нью-Йорк хотод нас баржээ. Тэрээр сүүлийн 20 гаруй жил хорт хавдар болон бусад хүнд өвчтэй тэмцсээр ирсэн ч өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан байна.

Түүний талаар хамт олон нь дурсахдаа “Мариа бүх хүний найз байсан. Хүн бүрийн хайртай дотнын хүн байхад маш хэцүү байдаг гэхдээ тэр тийм хүн байсан. Тэр үргэлж найрсгаар тэвэрч, бусдад зөвлөгөө өгдөг гайхалтай нэгэн байсан. Түүнийг үүрд санан дурсах болно” гэжээ.   

Мариа Меркадер ажиллаж байх хугацаандаа Диана гүнжийн үхэл, Ихэр цамхагийн халдлагад зэрэг олон үйл явдлыг олон нийтэд мэдээлж байжээ.
26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ
26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ
 
О.Эрдэнэцогт: Би дуртай юмаа хийж, хайртай спортоороо хичээллэж байна. Сагсан бөмбөг надад их зүйлийг өгсөн. Эргээд би хайрлаж, хичээх ёстойгоо мэддэг