Соёлын яамны ивээл дор Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойн хүрээнд UB ART FESTIVAL 2021 "УЛААНБААТАР" олон улсын дүрслэх урлагийн наадмыг зохион байгуулж байна.
2021 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд “Контемпорари урлагийн үзэсгэлэн”, “Art Bazar”, “Павлик Арт”, “Сийлбэр симпозиум”, “Керамикийн симпозиум”, “Усан будаг симпозиум”, “Чулуун сийлбэрийн симпозиум”, “Evolution” үзэсгэлэн болон олон улсын дүрслэх урлагийн наадмын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах юм.
Энэхүү наадам нь дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийн явц, хувьслыг таниулах, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэхэд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх, урлагийн боловсролд түлхэц үзүүлэх, олон улсын дүрслэх урлагийн салбарын томоохон фестиваль, биеннале, триеннале, квадринале-д уран бүтээлч, баг хамт олон болон залуу урлаг судлаачдыг бэлтгэх, туршлага хуримтлуулах, салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.
Соёлын яамнаас "Өглөөний Улаанбаатар" төслийг дэмжин нийгэмд эерэг хандлагыг урлагаар дамжуулан түгээхээр Говь-Алтай аймгийн “СУТАЙ ХАЙРХАН” уран бүтээлчдийн пленэр, "Усан будгийн симпозиум"-ыг Өглөөний гудамжинд эхлүүлж хамтран ажиллалаа.