Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Эдийн засгийн хувьд тусгаар тогтсоноор дотооддоо хүнсээ 100 хувь хангадаг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

МАН-ын 30 дугаар их хурал болж байна. Хуралдаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжилтийн талаар илтгэл тавьсан билээ. Дээрх илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг эдийн засгийн тусгаар тогтнолын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Эдийн засгийн тусгаар тогтнолгүйгээр улс төрийн тусгаар тогтнол байна гэдэг нь хэцүү. Бие даасан шийдвэр гаргах боломжгүй, бүх зүйл дээр хүний гар харсан байдалтай байж болохгүй. Тиймээс дараагийн 100 жилийн эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг ярина гэдэг нь үндсэндээ эрчим хүчний хараат бус байдал, зам тээвэр, логистик боомтын асуудлыг шийднэ гэсэн үг. Мөн дотооддоо хүнсээ 100 хувь хангадаг болно гэсэн үг. Ямар нэгэн байдлаар дахин ковид шиг нөхцөл үүсэхэд дотооддоо асуудлаа шийддэг болох боломжийг бүрдүүлнэ гэсэн үг юм" гэв.

Энэ сарын 8-нд говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Энэ сарын 8-нд говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.