БНСУ-д байгаа монголчууд тайван жагсаал хийлээ. Тодруулбал, БНСУ дахь Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт STOP" тайван жагсаалыг
1. Сургуулийн дотор үйлдэгдэж байгаа хүчирхийллийг зогсоох
2. Арьс өнгө, яс үндэс шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахын эсрэг хууль батлахыг БНСУ-ын Засгийн газраас шаардах
3. Сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх системийг бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг уриалах
4. Сургуулийн орчинд үүссэн хүчирхийллийн эсрэг дүрмийг чангатгах, удирдах ажилтан анги даасан багшийн хариуцлагыг өндөржүүлэх
5. Эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа өндөрсгөх
6. Хүн нэг бүрийн үнэ цэнийг ойлгох сэдэл төрүүлэх шаардлагыг тавин жагссан байна.