Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн улмаас электрон дугуйны борлуулалт нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Оросын "Авито" агентлагаас сүүлийн үед электрон дугуйны хэрэглээ нэмэгдэж буй талаар мэдээлжээ.
  • Ковид-19 өвчин цар тахлын хэмжээнд хүрснээр хүмүүс нийтийн тээврээр зорчихоос татгалзах болсон нь үүнд нөлөөлсөн байна.
  • Тус улсад цаашдаа мопедний хэрэглээ 34 хувь, электрон дугуйны хэрэглээ 2,5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.

Ковид-19 халдвараас сэргийлэх үүднээс Оросын иргэд нийтийн тээврээр зорчихоос татгалзаж эхэлжээ. Тиймээс зар сурталчилгааны “Авито” агентлагийн мэдээлснээр оросууд нийтийн тээврийн оронд электрон дугуйгаар зорчихыг илүүд үзэж эхэлсэн байна.

"Шинэ коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрлээ. Энэ онцгой нөхцөлд иргэд гадуур гарахдаа аль болох бусадтай харьцахгүй байх арга хэлбэрийг сонгож байна. Тухайлбал, электрон дугуй, мопедийг унах боллоо. Энэ онд мопедийн борлуулалт 34 хувь, электрон дугуйны хэрэглээ 2,5 дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байна” хэмээн “Авито” мэдээлсэн байна.

Оросын түгжрэл ихтэй хотын хүн ам сүүлийн жилүүдэд мопед, электрон дугуйгаар зорчихыг илүүд үзэх болсон.

“Авито"-гийн мэдээгээр сүүлийн хоёр жилд мопед болон электрон дугуйны хэрэглээ Ростов-на-Донуд 94 хувь, Омскод 96 хувь, Тюменьд 62 хувь, Воронежэд 44 хувь нэмэгджээ.

Дэвсгэр мэдээлэл: Коронавирусийн тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс 2-оос дээш хүн цуглахыг бөөгнөрөлд тооцож, хүмүүс хоорондоо 1,5-2 метрийн зайтай харилцахыг ДЭМБ-аас зөвлөсөн юм.

Эх сурвалж: Russia Today

Гал унтраах автомшинаар нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийлээ
Гал унтраах автомшинаар нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийлээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.