Ардчилсан намаас энэ сарын 3-нд "Иргэний ардчилал ба 21 дүгээр зуун" нэртэй эрдэм шинжилгээний хурал хийх талаараа мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр "Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөөд 31 жил өнгөрсөн байна. Ардчиллын төлөөх намууд нэгдээд улс төрийн үйл ажиллагаа явуулаад 21 жилийн нүүрийг үзсэн байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрснөө дүгнэх, ирээдүйгээ хараачлах ажлыг хийх ёстой.
МАН хүний эрх ярьдаг болсон байна. Зүүн төвийн үзэлтэй нам хүний эрх ярьдаг болсон нь сайшаалтай боловч миний зүгээс харахад эдийн засаг хүндэрсэн энэ үед жинхэнэ зүүн төвийн үзлийнхээ ид шидийг гаргаж оновчтой халамжийн бодлогоо явуулах нь ёстой нам хүний эрх яриад, төөрч будилж байгааг харахад эмгэнэлтэй байна.
Эрдэм шинжилгээний хурлын хувьд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин хэлэлцүүлгийг явуулна. Иргэний ардчилал сэдвийн хүрээнд ардилал, цааш цаашдын хөгжлийн талаар танилцуулна" гэв.