Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Файзер” компани 100 хоногийн дотор омикроны эсрэг вакцин гаргах боломжтой гэдгээ мэдэгджээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 16 секунд

АНУ-ын томоохон эмийн үйлдвэр "Файзер" компанийн тэргүүн 100 хоногийн дотор коронавирусийн омикрон хувилбарт зориулсан шинэ вакцин гаргах боломжтой гэж мэдэгдлээ.

"Файзер" компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла даваа гарагт “Хэрэв одоогийн коронавирусийн вакцины хамгаалах чадвар туршилтаар бага гэж гарвал шинэ вакцин бүтээнэ. Манай компани вакцины ажлыг хэдийнээ эхлүүлсэн” гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн ярицлагадаа "Файзер" нь бета болон дельта хувилбарт зориулсан вакциныг аль хэдийнэ бүтээсэн боловч анхны вакцин нь үр дүнтэй хэвээр байсан учраас тэдгээрийг ашиглаагүй. Одоогийн хэрэглэгдэж байгаа вакцин нь дельтагийн эсрэг "маш үр дүнтэй" байгаа. Мөн компаниуд 2022 онд дөрвөн тэрбум тун вакцин үйлдвэрлэх боломжтой гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

"Файзер"-аас саяхан гаргасан коронавирусийн эсрэг эм нь омикран зэрэг олон талт мутациас үүдэлтэй халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ гэдэгт маш их итгэлтэй байгаагаа "Файзер" компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла ярилцлагадаа дурдлаа.

Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна
Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.