Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Онцгой Комисс 11 цагаас хуралдана

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 43 секунд

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон хувилбартай холбоотойгоор зарим улс орнууд хязгаарлалт тогтоож эхлээд байна. Одоогийн байдлаар хэд хэдэн улс Африкийн өмнөд хэсэгт болон түүнээс гарах зорчихыг хориглох, хязгаарлах шийдвэр гаргаад буй юм.

Тэгвэл Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу УОК цаг үеийн асуудлаар 11.00 цагаас хуралдахаар болжээ. Ингэхдээ шинэ мутаци хувилбартай холбоотойгоор дотоодод авах хариу арга хэмжээ, тодорхой зөвлөмжийн талаар хэлэлцэх аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.

ЭМЯ: 486 тохиолдол шинээр батлагдаж, дөрвөн хүн нас барлаа
ЭМЯ: 486 тохиолдол шинээр батлагдаж, дөрвөн хүн нас барлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.