Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 586 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 331 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 255 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 5 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1908 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2759
-Хүндэвтэр 3130
-Хүнд 889
-Нэн хүнд 149 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 13899 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6927 иргэн байна. Үүний 240 нь жирэмсэн, 1407хүүхэд байна.