ХБХХЕГ-ын Тамгын газрын дарга М.Явуухулангаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Багахангай, Багануур Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлд “Бэрх биш ээлтэй” аяны тугийг 2021 оны 11 дүгээр сарын 15, 16 өдрөөс тус тус 1 сарын хугацаатайгаар өртөөчлөн аялуулахаар хүлээлгэн өгөв. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, дэд бүтэц, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, цар тахлын үеийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл, саналыг солилцлоо.
“Бэрх биш ээлтэй” аяны тугийг нийслэлийн багахангай, багануур, налайх дүүрэгт хүлээлгэн өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.