Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 0 хэм хүйтэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Арваннэгдүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Халх гол орчмоор 24-29 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Хангайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 13-15 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

“Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо
“Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт-2021” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.