Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого ирэх сард болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хүн ам, орон сууцны тооллогын Баян-Өлгий аймгийн комисс ээлжит хуралдаанаа өчигдөр зохион байгуулжээ.

Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга, тооллогын Улсын комиссын нарийн бичгийн дарга А.Амарбал цаашид хийх үйл ажиллагааны талаар аймгийн тооллогын комисст мэдээлэл өгөв. Мөн Улсын тооллогын комиссоос Аймгийн засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж тооллогыг өндөр зохион байгуулалт дор явуулахыг сануулжээ.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.

Байгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх боломжийг үнэлэхүй
Байгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх боломжийг үнэлэхүй
 
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.