ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр "Сибирийн хүч 2" хийн хоолойг ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д нийлүүлэх ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олголоо. Тэрбээр "Газпром" -ын тэргүүн Алексей Миллертэй хийсэн уулзалтынхаа үеэр энэ тухай мэдэгдсэн юм.
Миллерийн хэлснээр жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хийн хоолойн анхан шатны ТЭЗҮ-г тус компани хийж дуусчээ. Одоо дараагийн шатанд шилжиж, хийн зураг төсөл боловсруулах ажилдаа орно.
Одоо ашиглагдаж байгаа Сибирийн эрчим хүчний хий дамжуулах хоолойны эхний хэсгийн угсралт 2014 онд эхэлж 2019 онд ашиглалтад орсон. Энэхүү маршрут нь Алс Дорнодоор дамжин болон Хятадын хэрэглэгчдэд очиж байгаа. 2019 оны есдүгээр сард Владимир Путин "Сибирийн хүч-2" хоолойгоор дамжуулан хий нийлүүлэхэд Эрхүү муж, Красноярскийн нутаг дэвсгэр, Ямалын нөөцийг ашиглах боломжийг авч үзэхийг үүрэг болгосон юм.