Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Муур эзнээсээ коронавирусийн халдвар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Коронавирусийн халдвар хүнээс амьтанд халдсан өөр нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Бельги улсад муур коронавирусийн халдвараар өвчилсөн нь тогтоогдсон аж. Бельгийн Льеж хотноо эзэн нь коронавирусийн халдвараар өвчилснөөс долоо хоногийн дараа гэрийн тэжээвэр мууранд нь гүйлгэх, ханиалгах гэж мэт шинж тэмдэг илэрсэн аж.

Азаар тухайн муур эзнийхээ хамт гэртээ хөл хорионы нөхцөлд байсан учраас өөр амьтдад халдвар тараагаагүй гэж Бельгийн эрүүл мэндийн албаныхан мэдэгджээ.

Дэвсгэр мэдээлэл: Өмнө нь энэ гуравдугаар сарын эхээр Хонгконгод нохой эзнээсээ коронавирусийн халдвар авч өвчилсөн тохиолдол бүртгэгдсэнээр хүнээс амьтанд халдсан анхны тохиолдол болсон юм. Бельги улсад 289 хүн коронавирусийн халдвараар нас барж, 7284 хүн өвчилжээ.

Эх сурвалж: RT

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.