Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орцонд хаягдсан нярайн эцэг, эхийг олж тогтоожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

Энэ сарын 4-ны өдөр Буянт-Ухаа хотхоны … байрны шатан дээр 20 орчим хоногтой нярай хүүхдээ үлдээснийг оршин суугчид нь цагдаад мэдэгдэж, улмаар хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас эцэг эхийг нь тогтоох ажиллагаа хийж байгаа талаар тухайн үед мэдээлж байв.

Тэгвэл нярайн эцэг эхийг олсон эсэх талаар ХУД-ийн цагдаагийн II хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүнээс тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоолоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн" гэв.

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа суллагджээ
УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа суллагджээ
 
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.