Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүйгээ мэдэгдье

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

"Богд Зонхова" бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тэгвэл уг асуудалд Соёлын сайд Ч.Номин тайлбар өглөө.

Тэрбээр "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм.

Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно.

Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье" хэмээжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин вакцины гурав дахь тунгаа тариулжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин вакцины гурав дахь тунгаа тариулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд