Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын теннисчин Пэн Шуай ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй холбогдон аюулгүй байгаагаа албан ёсоор мэдэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

Хятадын теннисчин Пэн Шуай ням гарагт Олон улсын олимпын хороотой дүрс бичлэгээр холбогдон өөрийгөө аюулгүй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хатагтай Пэнтэй 30 минут ярилцсан талаараа мэдэгдэлдээ дурджээ.

35 настай хатагтай Пэн Хятадын ахлах сайдын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргүүд гаргасныхаа дараа бараг гурван долоо хоног алга болжээ.

Томас Бах "Тэрбээр Бээжин дэх гэртээ аюулгүй, сайн байгаа гэж тайлбарласан ч түүний хувийн нууцыг хүндэтгэхийг хүсч байна. Тэр яг одоо найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үзэж байна" гэв.

Найман сая толгой мал отроор өвөлжинө
Найман сая толгой мал отроор өвөлжинө
 
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.