Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Богд Зонхов бурханы хөшөөний талаар УИХ-ын гишүүд ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Богд Зонхов бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг нэгтгэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төсөв хөгжлийг биш тойрог санхүүжүүлсээр 30 жил өнгөрсөн. Тойргийн төсөв нь ихэвчлэн хөшөө дурсгал, соёлын төв, контор гээд цаашид өгөөжгүй, урсгал зардал нэмдэг цементүүд л байдаг. Шийдэл нь сонгуулийн тогтолцоог өөрчлөх, дор хаяж гишүүдийн 50 хувь нь улсын эрх ашгийг төлөөлдөг байх" гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Үнэхээр хөшөө барих бол буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана. Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод юу яригдсаныг мэдэхгүй" гэжээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Би ч бас Ж.Сүхбаатар гишүүнтэй адил мэдээлэлгүй байна. Цар тахлын хүнд хэцүү энэ үед хөшөө барих цаг нь биш. Хүүхдийн эмнэлэг, түлэнхийн төв, ХӨСҮТ гээд зайлшгүй хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай газарт бас эмч эмнэлэгийн ажилтнуудын цалин хөлс нэмэх тал дээр харин НББХ тултал зүтгэсэн" гэжээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр 3 гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье" гэжээ.

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргаар Д.Мөнхболдыг томилжээ
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргаар Д.Мөнхболдыг томилжээ
 
Төсвийн хоригтой холбоотой УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахална
Төсвийн хоригтой холбоотой УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахална
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.